Гадаад зах зээлд өрсөлдөх, чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. Энэхүү бүтээн байгуулалтыг бий болгосноор үйлдвэрлэлийн ажилтнууд нийтдээ 8292 орчим ажлын байрыг шинээр бий болгож, тухайн бүс нутгийн эдийн засгийн орчныг сайжруулах ач холбогдолтой юм.